Нийгэмлэг нь бүтээл ашиглах гэрээгээ шинэчилж байна.

MOSCAP/Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/ нь энэ онд "Бүтээл ашиглах зохиогчийн эрхийн гэрээгээ шинэчилж байна. Анх 2011 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмлэг нь бүтээл ашиглах зохиогчийн эрхийн гэрээг бүтээл ашиглагчидтай байгуулж эхэлсэн бөгөөд одоогоор нилээд олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Энэ оноос бид уг гэрээгээ шинээр болон шинэчлэн байгуулж байна. Бид юуны түрүүнд Улаанбаатар хот болон орон нутгийн радио, телевиз, фм, концертийн заалнуудын гэрээг шинэчилэн болон шинээр байгуулж байгаа бөгөөд удахгүй караокенуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан лиценз олгох ажил эхэлнэ.