Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гадаад харилцаа
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гадаад харилцаа амжилттай байгаа бөгөөд одоогоор адил төстэй үйл ажиллагаа явуулдаг
-Японы зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/JASRAC/
-Солонгосын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/Komca/
-Хонгконгийн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /CASH/
-Английн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/PRS/
-Австралийн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /APRA-AMCOS/ зэрэг нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах харилцан тохиролцлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь манай улсын хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн зохиогчийн онцгой эрх дээрх улсуудад хамгаалагдах болж байгаа юм. Түүнчлэн эдгээр улсуудын дуу, уран бүтээлийн зохиогчийн эрхийг манай улсад MOSCAP төлөөлөн хамгаалах, түгээн дэлгэрүүлэх юм.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ нь монголын дуу, хөгжмийн бүтээлийн мэдээллийн санг байгуулж, дуу бүхэнд олон улсын код авч бүртгэлжүүлэх, мөн хөгжмийн зохиолч, яруу найрагчдад олон улсад ашиглах бүтээлийн код авах чиглэлээр Швейцарын Зохиолч, Хөгжмийн Зохиолч Нийтлэгчдийн Холбоо, Хонгонгийн CASH-тэй хамтран ажиллаж байна.
-Японы зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/JASRAC/
-Солонгосын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/Komca/
-Хонгконгийн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /CASH/
-Английн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/PRS/
-Австралийн зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /APRA-AMCOS/ зэрэг нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах харилцан тохиролцлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь манай улсын хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн зохиогчийн онцгой эрх дээрх улсуудад хамгаалагдах болж байгаа юм. Түүнчлэн эдгээр улсуудын дуу, уран бүтээлийн зохиогчийн эрхийг манай улсад MOSCAP төлөөлөн хамгаалах, түгээн дэлгэрүүлэх юм.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ нь монголын дуу, хөгжмийн бүтээлийн мэдээллийн санг байгуулж, дуу бүхэнд олон улсын код авч бүртгэлжүүлэх, мөн хөгжмийн зохиолч, яруу найрагчдад олон улсад ашиглах бүтээлийн код авах чиглэлээр Швейцарын Зохиолч, Хөгжмийн Зохиолч Нийтлэгчдийн Холбоо, Хонгонгийн CASH-тэй хамтран ажиллаж байна.
2016 оны 3 сарын 22нд Харилцаа холбооны зохицуулах хороо "Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил" чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү чуулган нь Монгол улсын үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол контентийг дэмжихэд чиглэсэн бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг, контент үйлдвэрлэгч, холбогдох талууд нэг дор цугларан, контент үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хувьсан өөрчлөгдөж байгаа контентийн бизнесийн орчин, хөгжлийн чиг хандлага, видео контент хэрхэн бүтээх, хөгжүүлэх талаар олон улсын шилдэг туршлагаас суралцах, харилцан санал солилцох боломжийг олгох арга хэмжээ юм. Уг чуулганд оролцохоор CISAC-ын Ази номхон далайн бүсийн хорооны дарга ноён Бенжамин НГ ирсэн юм. Тэрээр 21-ны өдөр MOSCAP дээр ажиллаж MOSCAP-ын цаашдын чиг хандлага, хөгжлийн гарцын талаар санал солилцож, зөвлөгөө өгсөн юм. Түүнчлэн MOSCAP-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, тэдний өмнө тулгарч буй зохиогчийн эрхийн зөрчилийн талаар сонсож, шийдвэрлэх тал дээр CISAC-ын гишүүн орнуудын туршлагаас хуваалцан зөвлөгөө өгөв. Түүний энэ удаагын айлчлалын үеэр яригдсан нэг том асуудал бол 1993 оноос өмнөх хөгжмийн үтэй болон үггүй бүтээлийн зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх асуудал байв. Энэ тал дээр мөн тэрээр CISAC-ын гишүүн нийгэмлэгүүдийн туршлагаас хуваалцан, санал бодлоо солилцсон юм. |
CISAC-ийн Ази номхон далайн бүсийн хорооны дэд дарга ноён Сатоши Ватанабе MOSCAP-ын урилгаар 2016 оны 2 сарын 21-24-ны хооронд Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Ноён Сатоши Ватанабе нь Зохиогчийн онцгой эрхийг хамгаалах салбарт 35 жил ажиллаж байна.. Тэрээр JASRAC /Японы зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн өргөн нэвтрүүлгийн лиценз олгох хэлтэст нилээд олон жил ажилласан бөгөөд сүүлийн үед гадаад харилцааны тал дээр ажиллаж байгаа юм байна. Ажлын айлчлалын эхний өдөр буюу 21-нд тэрээр MОСКАП дээр ажилласан бөгөөд MOSCAP-ийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүдтэй танилцсан бөгөөд тухай бүр дээр өөрийн санал CISAC, JASRAC-ийн туршлагын талаар ярьж зөвлөгөө өгсөн. Тэрээр караоке, барнуудаас хэрхэн зохиогчийн эрхийн төлбөр авах, Монголын зохиогчдийн дуу уран бүтээлийн олон улсад гаргах IPA код хэрхэн авах, CISAC-ын CISNET програмд хэрхэн бүртгүүлэх, уг программ дээр хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан. Үдээс хойш 16:00 -18:00 цагт MOSCAP-ийн гишүүдтэй уулзалт хийсэн. Уг уулзалтын үеэр тэрээр JASRAC/Японы зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд илтгэлийн дараагаар манай гишүүд Ноён Сатоши Ватанабегээс сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Ноён Сатоши Ватанабег манай улсад ажиллах хугацаанд буюу энэ сарын 23-нд Харилцаа холбооны зохицуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” сэдэвт семинарийг зохион байгуулсан юм. Уг семинарт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, оюуны өмчийн газар, харилцаа холбооны зохицуулах хороо, МОСКАП, оюуны өмчийн судлаачид оролцсон. Семинарын үеэр зохиогчийн эрхийн асуудал, манай оронд тулгарч буй зохиогчийн эрхтэй холбоотой асуудал тэр дундаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дундах зохиогчийн эрхийн асуудал, ойлголтийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ноён Сатоши Ватанабе нь зохиогчийн эрхийн асуудал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудал түүнчлэн CISAC, JASRAC/Японы зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны туршлагын талаар “Licensing in Broadcasting and Experience of CISAC members, Example of JASRAC” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Ажлын айлчлалын сүүлийн өдөр буюу 24-ны үдээс өмнө тэрээр Оюуны өмчийн газар дээр ажилласан. 12:00-13:00 цагт MOSCAP-s зохион байгуулсан Хэвлэлийн хүрээлэн дээрх хэвлэлийн хуралд оролцсон. Хэвлэлийн хурлын үеэр тэрээр зохиогчийн эрхийн асуудал, зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны талаарх JASRAC/Японы зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн туршлагын талаар сэтгүүлч, нийтлэгчдэд ярилцлага өгсөн юм. |
Австралийн хѳгжмийн зохиогчийн эрхийг тѳлѳѳлөх байгууллага APRA/AMCOS- тай “Харилцан тѳлѳѳлѳх гэрээ” байгууллаа.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /KOMCA/ нар Улаанбаатар хотноо "Харилцан төлөөлөгчийн гэрээ"-нд гарын үсэг зурав.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /KOMCA/ нар Улаанбаатар хотноо "Харилцан төлөөлөгчийн гэрээ"-нд 2015.06.17-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр орон тус бүрийн хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг өөрийн орондоо харилцан төлөөлж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нөхцөл бүрдэж буй юм.
|
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн Гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар, зөвлөх Ц. Нацагдорж нар Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /KOMCA/-ны Олон улсын асуудал хариуцсан захирал DJ Song-ийн хамт 25-р TV-ийн "Өглөөний зочин" нэвтрүүлэгч оролцож буй нь.
2015.06.18. 08 цаг 45 минут |
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /KOMCA/ Улаанбаатар хотноо "Харилцан төлөөлөгчийн гэрээ"-нд гарын үсэг зурсан түүхэн эгшин. 2015.06.17. 11 цаг 11 минут.
|