MOSCAP issue license for music users by simple procedure. Music users means companies and people who use music for profit purpose. For example:
-Karaoke -Bar -Restaurant -Concert Hall -TVs -Radios -FMs -Online karaoke etc The music users don't limited this list and can be various form. Нэвтрүүлэг үйлдэгч болон дуу уран бүтээлийг ямар нэгэн байдлаар ашиглах гэж байгаа хэрэглэгчдийн хувьд зохиогчийн эрхийн эзэмшигч болгонтой нэг бүрчлэн эрхийг нь тодотгон, зөвшөөрөл авна гэдэг нь маш хүндрэлтэй. Тиймээс хэрэглэгчид маань хамтын удирдлагын байгууллагатай лиценз байгуулан ажилласнаар дуу хөгжмийг өөр өөр олон газарт тоглуулах зохиогчийн эрхийн зөвшөөрөл авахад дөхөмтэй болдог. |
|
RIGHTS PROTECTED
Аливаа өмчийн хэлбэрийн хувьд үндсэн зарчим нь өмчлөгч нь өөрийн өмчийг өөрийн хүссэнээр ашиглахаас гадна аливаа этгээд түүний зөвшөөрөлгүйгээр хууль ёсоор ашиглаж болдоггүйд оршино. Үүний адилаар хамгаалагдсан бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь өөрийн бүтээлийг хүссэнээрээ ашиглах бөгөөд өөр бусад этгээд түүний зөвшөөрөлгүйгээр уг бүтээлийг ашиглахаас сэргийлэх эрхтэй байна. Хамгаалагдсан бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчид үндэсний хууль тогтоомжоор бусад этгээдийн хүлээн зөвшөөрөгдсөн эрх, эрх ашгийг үл хөндөн гуравдагч этгээд уг бүтээлийг ашиглахыг зөвшөөрөх онцгой эрхийг олгодог.
Зохиогчийн эрх гэдэгт хоёр төрлийн эрхийг хамааруулдаг. Эд хөрөнгийн эрх ньэрх эзэмшигч түүний бүтээлийг бусад этгээд ашигласнаас санхүүгийн шан харамж авахыг хэлнэ. Харин эдийн бус баялагийн буюу амины эрх нь зохиогч болон түүний бүтээл хоорондын хувийн чанартай хэлхээ холбоог хадгалах зарим үйлдэл хийх эрхийг хэлнэ. Бүтээлийн эрх эзэмшигч нь дараах үйлдлүүдийг зөвшөөрөх, эсвэл хориглох эрхтэй байна. Үүнд:
Нийтэд танилцуулах, нэвтрүүлэх, нийтийн хүртээл болгох, нийтэд хүртээмжтэй болгох эрхийн талаар Олон тооны улсын үндэсний хууль тогтоомжид нийтэд тоглолт гүйцэтгэхийг олон нийт байгаа, эсвэл байж болох, эсвэл нээлттэй бус боловч зөвхөн гэр бүлийн болон ойр дотны хүмүүсийн хүрээнээс гадуурх хангалттай олон тооны хүмүүс байгаа газар дахь бүтээлийн аливаа тоглолт гэж тодорхойлсон байдаг. Тиймээс театрын тоглолт, концертийн танхим дахь симфони, найрал хөгжим болон бусад төрлийн тоглолтууд нь нийтэд тоглох эрхийн дагуу лиценз авна.
Нийтэд тоглох гэдэгт бичлэгээр дамжуулан тоглохыг мөн ойлгоно. Тийм ч учраас бүтээлийн дуу авиан бичлэг, эсвэл фонограммыг өсгөгч төхөөрөмж ашиглан шөнийн цэнгээний газар, онгоц, томоохон дэлгүүр худалдааны газрууд, ресторан бар зэрэг газар тоглуулахыг хөгжмийн бүтээлийг нийтэд тоглосонд тооцох бөгөөд зохиогчийн эрхийн дагуу нийтэд тоглох эрхийн зөвшөөрөл авна. |
Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл Зохиогчийн эрхийн хамгаалалтын хувьд "утга зохиол, урлагийн бүтээл" гэдэг ойлголтод утга зохиолын болон урлагийн чанараас үл хамааран зохиогч бүхий аливаа эх бүтээлийг хамааруулна. Тухайн бүтээлийн санаа нь өвөрмөц байхыг шаардахгүй бөгөөд гагцхүү илэрхийлсэн хэлбэр нь зохиогчийн өвөрмөц бүтээл байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл аливаа бүтээлийг хулбарласан байж болохгүй гэсэн үг юм.
Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид (2-р зүйл): "Утга зохиол урлагийн бүтээл" хэмээх нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл орно гэж заасан байдаг. Конвенц нь эдгээр бүтээлүүдийн жишээ болгож дараах зүйлүүдийг жагсаасан байна. Үүнд:
|
Нэвтрүүлэх эрх гэдэг дуу авиа, эсвэл дуу авиаг дүрстэй нь радио телевиз эсвэл сателлит антенн зэрэг утасгүй хэлбэрээр олон нийт хүлээн авах боломжтой болгох зорилгоор дамжуулахыг ойлгоно. Бүтээлийг нийтэд хүргэх гэж дохиог утастай болон утасгүй хэлбэрээр цацах бөгөд үүнийг зөвхөн дохиог тайлахад шаардлагатай төхөөрөмж бүхий хүмүүс л хүлээн авах боломжтой байхыг хэлнэ. Кабелиар дамжуулах нь нийтэд хүргэхийн нэг жишээ юм.
Монгол Улсын "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулийн дагуу “нийтэд түгээх” гэдгийг бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектийг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг ойлгоно хэмээн заасан байдаг. Харин “бүтээлийг хуулбарлах” гэдгийг 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга хэлбэрээр олшруулахыг ойлгоно гэжээ. |
Эдийн бус баялагийн эрхүүд
Бернийн конвенцид эдийн бус баялагийн эрхэд дараах хоёр эрхийг хамааруулна хэмээн заасан байдаг. Үүнд:
|