English 
  • HOME
  • About MOSCAP
    • Greetings
    • International relations
    • About Cisac
  • Membership
    • NEWS
  • MUSIC USers
    • LICENSING
    • ACTION NEWS
  • RELATED LAW AND REGULATIONS
    • DOCUMENT OF MOSCAP
  • HOME
  • About MOSCAP
    • Greetings
    • International relations
    • About Cisac
  • Membership
    • NEWS
  • MUSIC USers
    • LICENSING
    • ACTION NEWS
  • RELATED LAW AND REGULATIONS
    • DOCUMENT OF MOSCAP
​
Зохиогчийн эрхийн тухай
Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь хуулийн томоохон салбар болох оюуны өмчийн нэг хэсэг нь болдог. Өргөн утгаар бол оюуны өмч гэдэгт хүний оюуны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээлийг ойлгоно. Оюуны өмчийн эрх нь зохиогчдод өөрсдийн бүтээлийн хувьд эд хөрөнгийн эрх олгох замаар тэдгээрийн эрх ашгийг хамгаалдаг.    Оюуны өмч /intellectual property/ нь дотроо үндсэн 2 салбартай. Аж үйлдвэрийн өмч /industrial property/ болон зохиогчийн эрх /copyright/ гэж нэрлэгддэг эдгээр салбарууд нь өөр өөрсдийн онцлогтой байдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтыг хамруулдаг бол зохиогчийн эрхийн салбар нь утга зохиол, урлагийн бүтээл, компьютерийн программын эрхийн хамгаалалтыг хамардаг.
        Шинэ бүтээл /invention/, ашигтай загвар /utility model/, барааны тэмдэг/trademark/, газарзүйн заалт /geographical indication/, бүтээгдэхүүний загвар/industrial design/-ыг зохиогч нь өөрөө, эсвэл үйлдвэрлэгч, захиалагч зэрэг бусад хүмүүс болон пүүс компани өмчлөхийг хүсвэл заавал Оюуны өмчийн байгууллагад хүсэлт гаргах шаардлагатай байдаг. Тэгвэл зохиогчийн эрхээр хамгаалагддаг зүйлс болох ном  товхимол зэрэг бичмэл бүтээл, гэрэл зураг, уран зураг, кино, дуу хөгжмийн бүтээл, уран баримал, компьютерийн программыг заавал аль нэг байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдгээрийг бүтээсэн цаг мөчөөс эхлэн зохиогчид нь бүтээлээ өмчлөх эрх нь үүсдэг.


Picture
Зохиогчийн эрх гэдэг бол үнэт зүйлсийн сүнсийг      хамгаалах эрх чөлөө юм.
  
"MOSCAP"-ын гүйцэтгэх захирал МУСГЗ Ү.Хүрэлбаатар


Зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын хууль, тогтоомж, конвенцууд

"Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулийн тухай

             Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 1993 онд баталж үүнээс хойш 2006 онд шинэчлэн найруулж даган мөрдөж байна./Монгол хэлээр үзэх бол энд дарна уу./Англи хэлээр үзэх бол энд дарна уу/
             Монгол Улсын зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль нь зохиогчийн эрх, үүсмэл эрх, эрх эзэмшигч болон тайзны тоглолт, дуу дүрс бичлэг бүхий үгтэй болон үггүй хөгжмийн бүх төрлийн бүтээлийн эрхийг хамгаална.
           Бүтээлийн эрх хамгаалах хугацаа нь бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн хэрэгжинэ.
    Зохиогч нь өөрийн бүтээлийн эрхээ амьдарч байх хугацаандаа болон нас барсанаас хойш 50 жилийн хугацаанд хамгаалуулах эрхтэй бөгөөд Зохиогчийн биет бус өмчийн эрхийн хугацаа хязгааргүй байна.

Powered by Create your own unique website with customizable templates.